Энэ жилийн буудайн чанар сайн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭБуудайн чанар урьд жилийнхээс харьцангуй сайн байгаа тухай МХГ-ын улсын байцаагч хэллээ.
Энэ нь өнгөрсөн хаврын тариалалтаар аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс тарих үрээ ариутгаж тарьсан. Мөн хугацаанд нь ургамал хамгааллын бодис хэрэглэж, үтрэмийн парк шинэчлэлийг сайн хийсэн зэрэг шалтгаанаар буудайн үрийн цэвэрлэгээ сайн байгаа ажээ. Одоогоор буудайн цавуулгын хэмжээ 21-31 хувь, чийгийн хэмжээ 13-18 хувь байгаа нь сайн үзүүлэлт юм байна.
ТЭДС-ийн даргын түр журмын дагуу өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Сайхан суманд байрлах ТЭДСангийн салбарт 115 аж ахуйн нэгж, иргэдээс 14687 тонн, Сүхбаатар суманд байрлах ТЭДСангийн салбарт 75 аж ахуйн нэгж, иргэдээс 12992 тонн хүнсний улаан буудай хүлээн авсан байна. Мөн Улсын нөөцийн салбаруудад стандартын шаардлага хангасан тодорхой хэмжээний тарих үрийн улаанбуудайг хүлээн авчээ.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг