120 мянгатын уулзвараас "И-март" дэлгүүр хүртэлх замыг хэсэгчлэн шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2024-09-21 10:56:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ.


Хойд хэсгийн замыг энэ сарын 23-ны өдрийн 23:00 цагаас 26-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж шинэчилнэ. Урд хэсгийн замыг энэ сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 28-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болжээ.


Иймд иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс зөвлөв.


Related news