ӨМНӨГОВЬ: Чип төсөлд 533 өрх хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад,
2024 оны есдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Уур
амьсгалын өөрчлөлт ба цэвэр агаар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа монгол гэрийн халаалт
дулаалга, агаар сэлгэлтийн чип төслийг Өмнөговь аймагт үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Монгол гэрийн халаалт дулаалга, агаар сэлгэлтийн чип төсөлд 2024 онд 533 өрх
хамрагджээ.
Тодруулбал, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, бага насны хүүхэд, өндөр настны түлэгдэлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор чип төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлж нийт 1125 айл өрхийг хамруулаад байна.
Чип
төсөлд хамрагдсанаар агаарын бохирдол багасах төдийгүй айл өрхүүд хүйтний
улиралд хэрэглэх нүүрс, түлшний хэрэглээнээс татгалзах, халуун зуухнаас
үүдэлтэй элдэв эрсдэлээс сэргийлэх зэрэг олон давуу талтай юм.
Төсөлд
ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх, байнгын асаргаатай иргэн, бага насны олон хүүхэдтэй өрх, жирэмсэн эмэгтэйтэй өрхийг хамруулжээ.