Брокерууд уул уурхайн биржийн арилжаанд оролцох боломжгүй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн энэ оны 40 дүгээр тогтоолоор баталсан “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын өөрчлөлтийг батламжлуулахаар Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.
Тус хорооны өнгөрсөн сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолоор энэхүү
журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн байна. “Уул уурхайн
бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоог гүйцэтгэхэд баримтлах журам”-ын 7 дугаар
зүйлийн 7.11 дэх хэсэгт “Энэхүү журмыг 2024 оны есдүгээр сарын 30-ны өдрийг
хүртэл дагаж мөрдөнө” гэснийг хасаж, 2025 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг
хүртэл үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрсөн гэж Монголын хөрөнгийн
биржээс мэдээллээ.