Хүлээц тэвчээртэй байхыг Ойрх Дорнодын орнуудад "G7" уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН, 2024 оны аравдугаар сарын 4 /Reuters/. Ойрх Дорнодын хямралд гүнээ санаа зовниж байгаагаа “Долоогийн бүлэг”-ийн удирдагчид пүрэв гарагт дахин илэрхийлж, талуудад хандан “хариуцлагатай, хүлээц тэвчээртэй байхыг” уриалсны сацуу Израилын аюулгүй байдлыг дэмжиж байгаагаа дахин мэдэгдлээ.
“Долоогийн бүлэг”-ийн удирдагчид бид Ойрх Дорнодын
нөхцөл байдал улам дордож байгаад
гүнээ санаа зовниж байгаагаа
илэрхийлж байна... Бид Израилын аюулгүй байдлыг хангах амлалтаа тод томруунаар дахин илэрхийлж
байна” гэж Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын ажлын албанаас гаргасан “Долоогийн бүлэг”-ийн мэдэгдэлд дурдсан байна.
“Аюултай цуврал халдлага, хариу арга хэмжээнүүд нь Ойрх Дорнодод хянах боломжгүй хурцадмал байдлыг өдөөх
эрсдэлтэй бөгөөд энэ нь хэнд ч ашиггүй. Тиймээс бид бүс нутгийн үйл явцад оролцогч бүх талд хандан хариуцлагатай, хүлээц тэвчээртэй байхыг уриалж байна” гэж мэдэгдэлд бичжээ.
“Долоогийн бүлэг”-ийн
бүрэлдэхүүнд Их Британи,
АНУ, Канад, Итали, Франц, Герман, Япон багтдаг.