СҮХБААТАР: Ганга нуураа зорих хун шувууд
ФОТО МЭДЭЭБаруун-Урт 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Намар намартаа
чуулдаг хун шувууд Ганга нууртаа иржээ. Дулаан орныг зорих замдаа есдүгээр сарын сүүлээр ирж Гангаа нуурт буудалладаг
шувуудын цуваа үргэлжилсээр одоогоор хоёр мянгад дөхжээ.
Хунгийн чуулган цаг агаарын
нөхцөлөөс шалтгаалж удаан үргэлжлэх эсэх нь тогтоодог. Энэ жилийн тухайд эрт цас орж, сэрүүссэн учир эрт буцах төлөвтэй байна гэж Дарьганга сумын байгаль хамгаалагч Б.Чулуунчимэг хэллээ.