ӨНӨӨДӨР: Мод тарих намрын өдрүүд үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар,
2024 оны аравдугаар
сарын 7
/МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 7-ны даваа гарагт болох зарим үйл явдлын
тойм:
10:00 цагт: БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд: Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй хамтран “Хуульчдын ажиллах орчин ба эрүүл ахуй, тулгамдаж буй асуудал” хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас:98066116
10:30-17:30 цагт: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд: Монголын
бие бялдар хөдөлгөөн заслын холбооны 13-р олон улсын эрдмийн чуулганы өмнөх
гардан сургалт “Мөрний өвдөлтийн үеийн хөдөлгөөн засал эмчилгээ” сэдвийн
хүрээнд явагдана. Утас:9018-0326.
11:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболдод зодуулж, хохирсон иргэн А.Өлзийням мэдээлэл хийнэ.
14:00 цагт: Ажлын хэсгийн хуралдаан болно. Үүнд:
- -Мопед, механикжсан тээврийн хэрэгсэл, скүүтерын хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
- -Хот суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, холбогдох эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан тус тус болно.
-Нийслэлийн Түргэн
тусламжийн төвд: Австралийн “EMS
Глобал” байгууллага түргэн
тусламжийн төвийн эмч, жолооч нарыг чадавхжуулж буй төслийн үйл ажиллагааг танилцуулна. Утас:8807-4724, 8810-0780.
-“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг есдүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна. Нийслэлд 10 байршилд үргэлжилж байна.