К.Гауфф Хятадын нээлттэй тэмцээнд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-10-07 16:28:17

БЭЭЖИН, 2024 оны аравдугаар сарын 7 /Xinhua/. Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж буй Америкийн теннисчин Коко Гауфф Чехийн Каролина Муховаг 6:1, 6:3 харьцаагаар буулган авснаар Хятадын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүллээ. Финалын тоглолт нэг цаг 16 минут үргэлжилжээ. 


Хэцүү тоглолт байлаа. Би өнөөдрийн үзүүлсэн тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Тоглолт эхэлж байхад би маш тайван байсан бөгөөд дасгал сургуулилалтын үеэр хийж байсан зүйлсээ хийж чадна гэж тоглолтын турш өөртөө хэлж байсан” хэмээн өдгөө 20 настай К.Гауфф ярилаа.


К.Гауфф, К.Мухова нар энэ долоо хоногт Уханийн нээлттэй тэмцээнээр Хятад дахь тоглолтуудаа үргэлжлүүлнэ. Би гурван өдөр дараалан тоглоод байна. Маргааш бол аяллын өдөр, тэгээд мягмар гарагт өөр нэг тоглолт болно. Уханьд ялалт байгуулахыг хүсэж байгаа хүний хувьд бол энэ үнэхээр хүнд сорилт юм” гэж К.Мухова хэлжээ.


Мөн ням гарагт Хятадын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн хосын төрлийн финалын шатанд Италийн Жасмин Паолини, Сара Эррани нар Хятадын Тайпэйн Жань Хаоцин, Оросын Вероника Кудерметова нарыг 6:4, 6:4-өөр буулган авсан байна.

 


Related news