Номын баяр болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬЭнэ сарын 21-нд Өмнөговь аймгийн Төв номын санд номын баяр болно.
Уг арга хэмжээний үеэр "30 ном уншицгаая" тэмцээн, шилдэг уншигчдын танилцуулга, сумдын номын сангуудын "Сайн туршлага" үзэсгэлэн, яруу найрагч Д.Мишигсүрэнгийн "Ер бус ертөнц" номын нээлт, "Үлгэрийн цаг" бага насныханд зориулсан тусгай хөтөлбөр зэрэг арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Тус номын сан нь одоогийн байдлаар нийт 38 мянга гаруй номтой бөгөөд жил бүр аймаг орон нутгаас тодорхой санхүүг шийдвэрлүүлэн номоо шинэчилж, фондоо баяжуулдаг юм байна. Өдөрт 40-50 уншигчдад үйлчилдэг, уншлагын 2 танхимтай бөгөөд салбар бүрт чиглэсэн хэрэгцээтэй, хамгийн сүүлийн үеийн номоор уншигчдад үйлчилж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн