ЗАВХАН: 20-24 насныхны сонгуулийн ирц бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-11 17:19:18

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Завхан аймагт сонгуулийн санал хураалт 17.00 цагийн байдлаар 62.9 хувьтай байна.


Завхан аймгийн хэмжээнд нийт 47188 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа. Үүнээс 28910 сонгогч ирж саналаа өгсөн байна.


Аймгийн 24 сумаас Завханмандал суманд сонгуулийн санал хураалт 76 хувь буюу хамгийн өндөр хувьтай байна. Тус суманд 790 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.


Аймгийн хамгийн олон сонгогчтой сумдын нэг болох Тосонцэнгэл суманд сонгуулийн санал хураалт 61.9 хувьтай, 3772 иргэн саналаа өгсөн байна. Тус суманд нийт 6213 сонгогч санал өгөхөөр бүртгүүлжээ.


Завхан аймгийн хэмжээнд 40-өөс дээш насны сонгогчид хамгийн өндөр буюу 76 хувьтай саналаа өгчээ.


18-19 насны сонгогчид 45.6 хувь, 20-24 насны сонгогчид 34.4 хувь нь саналаа өгсөн байна гэж Завхан аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 


Related news