ХӨВСГӨЛ: Урьдчилсан дүнгээр Монгол Ардын нам олонх болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сонгуулийн урьдчилсан дүнгээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд МАН-аас 26, АН-аас 15 төлөөлөгч сонгогдлоо.
Нэрсийн жагсаалтад
бичигдсэн 86267 сонгогчоос 51176 буюу
59,2 хувь нь саналаа өгчээ.
Санал өгсөн иргэдийн 63 хувь нь эмэгтэйчүүд, 55,6 хувь нь эрэгтэйчүүд байна.
Хамгийн
идэвхтэй оролцсон нь ахмадууд байгаа бол залуучууд хангалтгүй оролцсон байна
гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.