ХОВД: Байгууллагын дэргэдэх эцэг, эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-10-17 19:23:48

Жаргалант, 2024 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт, үйл ажиллагаа боллоо. 


Тус үйл ажиллагаа энэ сарын 16-нд "Хүүхдэд ээлтэй байгууллага" сэдвийн хүрээнд өрнөсөн юм.

Үүнд аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын дэргэдэх Эцэг, эхийн зөвлөлөөс 100 хүн танхимаар, хөдөөгийн 16 сумаас 191 хүн цахимаар оролцжээ. 


Дээрх үйл ажиллагааг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран хэрэгжүүлснээрээ онцлогтой. 


Энэ үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Баярсүх, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Д.Түнжээ нар мэндчилгээ дэвшүүлж, хүүхдийн орчны эрсдэлийг бууруулах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, сум, баг, эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо чухал гэдгийг онцоллоо. Мөн оролцогчид хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж, байгууллагын дэргэдэх эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг уриаллаа. 


Related news