ДУНДГОВЬ: Сайнцагаан сумын Засаг даргаар С.Бат-Оргилыг улираан ажиллуулахаар нэр дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-24 16:14:40
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо.


Тус сумын ИТХ 29 мандаттай. Сонгуулийн дүнгээр Монгол ардын нам 12, Ардчилсан нам 17 суудал авч, Ардчилсан нам олонх болсон.


Анхдугаар хуралдааныг хамгийн ахмад настай төлөөлөгч Ц.Дашзэгвэ даргалж, 29 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, сумын ИТХ-ын даргыг сонгож, Засаг даргын нэрийг дэвшүүллээ.  


Тодруулбал, сумын ИТХ-ын даргаар Ардчилсан намын бүлгээс нэр дэвшүүлсэн Ганбаатарын Ганчулууныг сонгож, Засаг даргаар Сүхбаатарын Бат-Оргилыг улираан ажиллуулахаар нэрийг дэвшүүлэн, аймгийн Засаг даргад өргөн мэдүүлэхээр болжээ.







Related news