ДУНДГОВЬ: Таван сумын найман багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ.

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-29 18:26:05
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил инновац, харилцаа холбооны яамнаас хэрэгжүүлж буй “Хөдөөгийн алслагдсан багуудын харилцаа холбооны дэд бүтэц” төслийн хүрээнд Дундговь аймгийн найман багт үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ.


Тодруулбал, төслийн хүрээнд тус аймгийн Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Луус, Өлзийт, Өндөршил сумын сүлжээнд бүрэн нэвтэрч чадаагүй 8 багийн сүлжээг өргөтгөх, сүлжээнд огт холбогдоогүй багуудад харилцаа холбооны дэд бүтцийг бий болгох юм.


Ийнхүү алслагдсан багуудад харилцаа холбооны байр, цамхгийн дэд бүтцийг байгуулж, үүрэн холбооны 4G үйлчилгээг нэвтрүүлснээр тухайн нутгийн иргэд интернэтэд холбогдон, мэдээ, мэдээлэл, цахим үйлчилгээ авах, сургалтад хамрагдах, гамшиг, онцгой байдлын үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүлээж авах, урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Related news