ДУНДГОВЬ: "Их мандал зурхай” харваачдын холбооны отог харваанд 40 харваач цэц мэргэнээ сорив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн “Их
мандал зурхай” харваачдын холбооноос 2024 оны отог харвааг зохион
байгуулж, 40 харваач цэц мэргэнээ
сорилоо.
Тус холбоо энэ оны 5
дугаар сард нээлтийн харвааг зохион байгуулснаас хойш аймгийн хэмжээнд 5
тэмцээн зохион байгуулж, улсын чанартай 6, бүсийн болон ойн 5 тэмцээнд оролцжээ.
Отог харвааны эрэгтэй төрөлд:
"Их мандал
зурхай" харваачдын холбоо, "Онч мэргэн" баг, " Хос
жирэм" ХХК-ийн харваач, спортын мастер, аймгийн тод харваач Д.Мөнхцоож
түрүүлж, “Их мандал зурхай” харваачдын холбоо, “Мандалын арвин хишиг” ХХК, “Онч
мэргэн” багийн харваач, спортын мастер О.Дашдондов удаалжээ.
3 дугаар байрт “Их мандал
зурхай” харваачдын холбоо, “Багануур зүүн өмнөд бүс ТӨХК-ийн Дундговь Цахилгаан
түгээх сүлжээ салбар“, “Онч мэргэн” багийн харваач, спортын мастер, аймгийн
мэргэн Б.Отгонхүү, 4 дүгээр байрт “Их мандал зухай” харваачдын холбоо, “Онч
мэргэн” багийн харваач, аймгийн гарамгай Сүхчулуун, 5 дугаар байрт "Их мандал зурхай" харваачдын холбоо, "Онч мэргэн" баг, Ус цаг уур
орчны шинжилгээний төвийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ц.Мөнх-Од
шалгарчээ.
Отог харвааны эмэгтэй
төрөлд:
“Их мандал зурхай”
харваачдын холбоо, “Оюунлаг ахай” ХХК, “Онч мэргэн” баг, спортын мастер, аймгийн онч харваач Ж.Нарангарав түрүүлж, “Их мандал зурхай” харваачдын холбоо, ”Цахиур“
баг, “Мандалговь хүнс” ХХК-ийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Д.Амаарагчаа
удааллаа.
Тэмцээний 3 дугаар байрт “Их
мандал зурхай” харваачдын холбоо, “Мандалговь хүнс” ХХК, “Цахиур” багийн
харваач, спортын мастер, Аймгийн Мэргэн Б.Урангоо, 4 дүгээр байрт “Их мандал
зурхай” харваачдын холбоо, “Мандалын арвин хишиг” ХХК, “Онч мэргэн” багийн
харваач, спортын мастер, аймгийн гарамгай О.Уугансансар, 5 дугаар байрт “Их
мандал зурхай” харваачдын холбоо, “Мандалговь хүнс” ХХК, “Цахиур” багийн
харваач, Аймгийн онч, спортын мастер Б.Учрал шалгарчээ.