“Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024”-ыг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх зорилгоор зохион байгуулж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” Сингапурт боллоо.
Форумыг нээж, Санхүүгийн
зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улсын санхүү, хөрөнгийн
зах зээл сүүлийн жилүүдэд өссөн нь
эдийн засгийг төрөлжүүлэх,
банкны хувь эзэмшлийн төвлөрлийг багасгах,
төрийн өмчит компаниудыг хувьчлах бодлогын реформ болон биржийн бус зах
зээл бий болгох, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг багасгах, зах зээлийн зохицуулалтын орчныг
сайжруулж, олон улсын жишигт нийцүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг
нэмэхэд УИХ, Засгийн газар, зохицуулагч
байгууллагын хэрэгжүүлсэн бодлого, үйл
ажиллагааны үр дүн гэдгийг онцлов. Тэрбээр, “Цаашид хөрөнгө
оруулагчдыг татахын тулд гадны шууд хөрөнгө оруулалтын орох урсгалыг нэмэх,
олон улсын зохицуулагч байгууллагатай
хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарч буйн нэг жишээ бол өнөөдрийн
үйл ажиллагаа юм. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн
орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, олон улсын зах зээлээс
хөрөнгө босгож дэмжихэд үр өгөөжөө өгнө гэдэгт
итгэлтэй байгаа”-гаа илэрхийлсэн юм.
Форумын үеэр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжил,
шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломжуудын
талаар танилцуулж, бизнесийн байгууллагын төлөөлөл Сингапурын хөрөнгө оруулагчидтай уулзан, хамтын ажиллагааны боломжийн тухай санал солилцсоныг СЗХ мэдээлжээ.