Импортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2024-11-08 13:12:07

Улаанбаатар, 2024 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 10 сард ммпортоор 9579.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулжээ.


Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 2020.2 сая ам.доллараар буюу 26.7 хувиар нэмэгдсэн байна. Импортын 18.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, 9.5 хувийг суудлын автомашин, 6.4 хувийг ачааны автомашин, 2.6 хувийг бульдозер, авто хусуур, тэгшлэгч, хамагч, механик хүрз, эксковатор, зам индүүдэгч, үлдсэн хувийг бусад бараа бүтээгдэхүүн эзэлж байгааг Гаалийн ерөнхий газар мэдээлэв. 





Related news