ХОВД: Махыг 10-16 мянган төгрөгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-11-14 19:04:01

Жаргалант, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Ховд аймагт өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэ ямар байгаа талаар тодрууллаа.


Одоогоор Ховд аймагт нэг кг үхрийн мах дунджаар 16 мянган төгрөгийн үнэтэй байна.


Харин нэг кг хонины махыг дунджаар 15 мянга,  ямааны махыг 13 мянган төгрөгөөр зарж байна.


Мөн адууны мах нэг кг нь 10-12 мянган төгрөгийн үнэтэй байна. 


Үүнээс гадна нэг литр шингэн сүү 4500, нэг кг элсэн чихэр дунджаар 4800 төгрөгийн үнэтэй байгаа юм.


Энэ долоо хоногт өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт ороогүй, өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна.

 

Related news