БАЯН-ӨЛГИЙ: Баруун дөрвөн аймгийн театрын уран бүтээлчид хамтарсан тоглолт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий, Ховд, Завхан, Увс аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн "Дөрвөн цагийн нүүдэл" хамтарсан тоглолт энэ сарын 22-ны өдөр Өлгий хотод болно.
Тус тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын хөгжлийн яамнаас орон даяар өрнүүлж байгаа "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд зохион байгуулж байна.
Энэ нь баруун
аймгуудын уран бүтээлчид хамтран тоглох гэж буй анхны тоглолт болж байгаагаараа
онцлогтой юм.