Өмнөговьд хамгийн өндөр ирцтэй нь Баяндалай сум байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт орон нутгийн сонгуулийн санал хураалтын ирцийн мэдээ 17 цагийн байдлаар 48.7 хувьтай байна.
Баяндалай суманд 71.4 хувийн ирцтэй байгаа нь аймгийн хэмжээнд хамгийн өндөр ирцтэй байгаа юм. Харин Ханхонгор, Ханбогд, Даланзадгад, Цогтцэций сумдын сонгогчдын ирц 50 хувьдаа хүрээгүй байна.
Тус аймгийн хэмжээнд 40644 хүн санал өгөхөөс 19813 сонгогч саналаа өгөөд байгаа ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн