ХОВД: ИТХ-ын хоёрдугаар хуралдаан энэ сарын 4-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9:00 цагт Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болно.
Хурлын үеэр аймгийн Засаг даргын 2024-2028
оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны төсөв, ИТХ-ын хороодын чиг үүрэг,
ажиллах журамтай холбоотой таван асуудал хэлэлцэхээр төлөвлөж байна.
Хурлын бэлтгэл ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын
дэргэдэх зөвлөл, хороод үе шаттай хуралдаж, төлөөлөгчид санал солилцож байна.