ХОВД: Үхрийг хоёр сая орчим төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өвлийн идэшний цагаар Ховд аймагт мал, махны үнэ ямар байгаа талаар тодрууллаа.
Нэг кг үхрийн
махыг 16 мянга, хонины махыг 14 мянга, ямааны махыг 12 мянган төгрөгөөр борлуулж байна.
Харин
хонь (амьд) 200-250 мянга, ямаа 100-150 мянган төгрөгийн
үнэтэй байгаа юм. Мөн адуу, үхрийг 1 сая 500 мянгаас 2 сая орчим төгрөгөөр борлуулж
байна.