БУЛГАН: Малчин өрхөд мал, тэжээвэр амьтан тоолуулсан батламж олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны арванхоёрдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2024 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого 12 дугаар сарын 7-ноос эхэллээ.
Булган аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бэлтгэл ажлын хүрээнд тооллогын ач холбогдол, маягт нөхөх заавар, аргачлал, арга зүйн цахим сургалтыг 16 сум, 1 тосгоны тооллогын комисст зохион байгууллаа.
Мөн малчин өрхөд үлдээх мал, тэжээвэр амьтан тоолуулсан батламжийг сумдад хүргүүлжээ.
Мал тооллогыг 16 сум, 1 тосгоны 75 багийн нутаг дэвсгэрт 450 гаруй төрийн албан хаагч гүйцэтгэнэ.
Өнгөрсөн оны тооллогоор тус аймгийн мал сүрэг 3622.9 мянган толгойд хүрч, 2022 оныхоос 6.9 хувь буюу 270 мянгаар цөөрсөн үзүүлэлтэй байжээ.
2024 оны мал, тэжээвэр амьтдын тоолллого энэ сарын 17 ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Энэ хугацаанд малчид малаа ойр бэлчээж, малчны тамгаа биедээ байлган тооллогын гишүүдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг малтай айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсан байна.