БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр А.Жанботаг томилов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙӨлгий, 2024 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2024 оны 63 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын орон тооны зөвлөхөөр А.Жанботаг томиллоо.
А.Жанбота нь 2020-2024 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тус аймгийн Цэнгэл сумын ИТХ-ын даргаар тус тус ажилласан.
2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн
ИТХ-ын ээлжит сонгуулиар Цэнгэл сумаас хоёр дахь удаагаа аймгийн ИТХ-ын
төлөөлөгчөөр сонгогдсон юм.