ДОРНОГОВЬ: Түрээслээд өмчлөх орон сууцны түлхүүрийг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу 12 төрийн алба хаагч түрээслээд өмчлөх орон сууцны түлхүүрийг өчигдөр гардууллаа.
Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч,
журмын шаардлага хангасан эсэхийг тогтоон, нэн шаардлагатай иргэдийг
шалгаруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар
байгуулсан
байна.
Иргэдийг орон сууцтай
болгох энэхүү хөтөлбөр нь бусад аймгуудаас анх зохион байгуулсан шинэлэг үйл ажиллагаа болж сайн туршлага болон үнэлэгдэж байгаа
аж. Сайншанд, Замын-Үүд сумын нутагт хоёр
өрөө бүхий 288 айлын дөрвөн блок түрээсийн орон сууцыг өнгөрсөн хугацаанд барьж ашиглалтад оруулжээ.
Түрээсийн орон сууцанд төрийн албан хаагч, ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд түүнийг халамжлагч гэр бүл, залуу гэр бүл, 18
хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, 18 хүртэлх насны 3 ба
түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлгийн иргэд
батлагдсан квотын дагуу хамрагдана.
Аймгийн ИТХ-аас гаргасан журмаар тухайн иргэн таван жил хүртэлх
хугацаанд түрээсэлж байх явцдаа урьдчилгаа 30 хувийг хуримтлуулж, түрээсийн
орон сууцаа өмчлөх боломжтой аж.