ДОРНОГОВЬ: Ноён хутагтын наадамд улсын арслан цолтой бөхчүүд магнайлан барилдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 28/МОНЦАМЭ/.Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Говийн Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ.
Тус баяр наадам өглөө азарганы уралдаанаар эхэлсэн бөгөөд сур болон шагайн харвааны мэргэчүүд цэц мэргэнээ сорьж байгаа юм.
Ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва нар магнайлсан 128 бөх барилдаж байна.