Монголбанк банкуудад 40 сая юань нийлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-20 16:28:54

Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2328.00-2340.30 төгрөгийн ханшаар 24.3 сая ам.доллар, 342.50-346.51 төгрөгийн ханшаар 63.0 сая юань худалдан авах санал ирүүлжээ. 

Монголбанк 345.06 төгрөгийн нэг ханшаар 40.0 сая юанийг нийлүүллээ. Харин своп, форвард арилжаагаар банкууд 17.1 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк биелүүлсэнгүй.

 Б.Заяа

Related news