ХОВД: Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-12-23 20:19:45

Жаргалант, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 54 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс зургаан иргэн саатуулагдаж, гурван иргэн эрүүлжүүлэгдсэн юм. Мөн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй харилцаа, зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтсэн бол золгүй байдлаар хоёр, зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ. Иймд Цагдаагийн газраас шинэ жилийн баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөлөө. Мөн шаардлагатай тохиолдолд такси үйлчилгээ сонгох, байгууллагын хариуцлагатай эргүүл ажиллуулах, замын хөдөлгөөнд оролцохдоо холбогдох хууль, дүрэм мөрдөх хэрэгтэйг анхаарууллаа.

Related news