Сонгинохайрхан дүүргийн “Мөнгөн шинэ жил”-ийг маргааш нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-24 12:33:23

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас Хүүхэд залуучуудын театрын гадна талбай, Саппоро автобусны буудлын урд талбайд шинэ жилийн сүлд модоо засаж, чимэглэл, гэрэлтүүлгийн ажлыг хийж, тохижуулсан байна.


 Дээрх хоёр байршилд “Мөнгөн шинэ жил” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр иргэдэд зориулсан соёлын үзвэр үйлчилгээ, тоглолт, хүнс, худалдаа үйлчилгээг зохион байгуулах юм.


Нээлтийн ёслол маргааш 16:00 цагт Хүүхэд залуучуудын театрын урд талбайд, 18:00 цагт Саппорогийн урд талбайд болох ажээ.






Related news