Өнгөрсөн онд дэлхийн хүн ам 71 саяар нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 2 /VOA/. Улиран одсон 2024 онд манай гаргийн хүн амын тоо 71 гаруй саяар нэмэгдэж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 8.09 тэрбумд хүрсэн тухай АНУ-ын хүн амын тооллогын товчоо мэдээлжээ.
Дэлхийн хүн амын өсөлт 2023 оны үзүүлэлттэй /75 саяар нэмэгдэж байсан/ харьцуулахад бага зэрэг удааширчээ. 2025 оны нэгдүгээр сард дэлхий дээр нэг секунд тутамд 4.2 хүн төрж, 2 хүн нас барах төлөвтэй байна.
2024 онд АНУ-ын хүн ам 2.6 саяар өссөн бөгөөд нэгдүгээр сарын 1-ний байдлаар 341 саяд хүрчээ. 2025 оны нэгдүгээр сард тус улсад 9 секунд тутамд нэг хүн төрж, 9.4 секунд тутамд нэг хүн нас барах төлөвтэй байна.
Олон улсын цагаачлалаас үүдэн АНУ-ын хүн ам 23.2 секунд тутамд нэг хүнээр нэмэгдэх төлөвтэй байна. Төрөлт, нас баралт, олон улсын шилжилт хөдөлгөөн зэрэг нь АНУ-ын хүн амын тоог 21.2 секунд тутамд нэг хүнээр нэмэгдүүлнэ гэж Тооллогын товчоо мэдээлэв. 2020-иод оны эхэн үеэс хойш АНУ-ын хүн ам 9.7 сая орчим хүнээр буюу 2.9 хувиар өссөн байна. 2010-аад онд тус улсын хүн ам 7.4 хувиар өссөн нь 1930-аад оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.