“Jeju Air”-ийн нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг удахгүй хүлээж авна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-01-02 16:10:20

СӨҮЛ, 2025 оны нэгдүгээр сарын 2 /Yonhap/. Өмнөд Солонгосын агаарын тээврийн Jeju Air компанийн өнгөрсөн долоо хоногт осолдсон нисэх онгоцны дуу хураагуурын мэдээллийг боловсруулах ажил удахгүй дуусна гэж Засгийн газраас томилсон мөрдөгчид өнөөдөр мэдэгджээ. 


Мөрдөгчид нисгэгчийн бүхээгийн дуу хураагчаас /CVR/ мэдээлэл авч, аудио файл болгон хөрвүүлж байгаа тухай Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчид өмнө нь мэдээлж байсан юм. Тэдний хэлснээр, уг ажиллагаа пүрэв гаргийн орой дуусах төлөвтэй байгаа ажээ.


Мэдээллийг боловсруулсны дараа эрх баригчид аудио бичлэгт дүн шинжилгээ хийж, хөрвүүлэх төлөвтэй байна. Бүхээгийн дуу хураагч нь хөлгийн багийн гишүүдийн хоорондын яриа, нислэгийн хөдөлгөөний удирдлагатай тогтоосон харилцаа холбоо, бүхээгийн доторх янз бүрийн анхааруулах дохиог бүртгэдэг. Нислэгийн үеэр онгоцны хөдөлгүүр унтартал хоёр цагийн аудио бичлэг хийдэг байна. 


Jeju Air компанийн ням гарагт осолдсон “B737-800 онгоцны дуу хураагуурыг эмгэнэлт осол болсон өдөр харьцангуй бүрэн бүтэн байдалтайгаар гаргаж авчээ. Мөн нислэгийн мэдээлэл бүртгэгч өөр нэгэн төхөөрөмжийг АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн төвд шинжлүүлэхээр илгээнэ гэж албаны хүмүүс мэдээлжээ.

Related news