ӨВӨРХАНГАЙ: Өнгөрсөн онд 275 ААН 28.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-01-03 09:06:16

Арвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжих зорилтын хүрээнд 2021-2024 онд 3528 иргэн, аж ахуйн нэгжид 94.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлжээ.

 

ЖДҮХС-аас 2023 онд найман аж ахуйн нэгжид нэг тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол 2024 онд есөн аж ахуйн нэгж хөнгөлөлттэй зээл авсан байна. Зөвхөн 2024 онд 275 аж ахуйн нэгж 28.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрт хамрагдсан юм.

 

АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжиж буй BEST хөтөлбөрт дөрвөн аж ахуйн нэгж хамрагдан 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг авч, үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

 

Аймгийн хэмжээнд 859 малчин өрх нэгдэн 396 хоршоог байгуулснаас 215 хоршоо 36 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан байна.

 

Related news