УВС: Малын тоо 2,1 хувиар цөөрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-01-04 17:33:13

Улаангом. 2025 оны 1 дүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Увс аймаг 2024 оны жилийн эцэст 2934.6 мянган мал тоолуулж, өмнөх оноос 59.9 мянгаар буюу 2,1 хувиар малын тоо толгой буурсан үзүүлэлттэй байна.


Малтай өрхийн тоо өмнөх оноос 0.5 мянгаар өсөж, 10.6 мянга болжээ. Өнгөрсөн онд хонь 76.1 мянгаар, адуу 3.8 мянгаар тус тус цөөрчээ. Харин үхэр 5 мянгаар, тэмээ 1.9 мянгаар, ямаа 14.5 мянгаар тус тус өссөн байна.


Тэс сум 255.6 мянга, Өмнөговь сум 250.2 мянга, Наранбулаг сум 227.9 мянган мал тус тус тооллуулж, аймагтаа малын тоогоороо тэргүүлжээ.

  

Аймгийн хэмжээнд жилийн эцсийн мал тооллогын мэдээлэл цуглуулах ажилд 19 сумын 156 хэсэгт 660 төрийн албан хаагч ажилласан байна.

Related news