ХОВД: Сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг түр хязгаарлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-01-03 16:12:12

Жаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Ховд аймагт томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэнтэй холбогдуулан цэцэрлэг, сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг түр хугацаанд хязгаарлалаа.

Тодруулбал, өнөөдөр аймгийн Засаг даргын 2025 оны А/04 тоот захирамж гарчээ. Үүнд цэцэрлэг, хүүхдийн сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг 2025 оны нэгдүгээр сарын 6-17-ны өдөр хүртэл хязгаарлах тухай шийдвэрийг тусгасан гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Мөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч буй иргэдийг ажлын уян хатан нөхцөлөөр хангахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.


Үүнээс гадна бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, амин дэм илчлэг сайн хоол хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж, томуугийн өвчлөл, осол гэмтэл, бусад эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. 

     

Related news