ХОВД: Нутгийн 90 гаруй хувьд цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2025 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн нутаг
дэвсгэрийн 80 орчим хувьд бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн ба нутгийн
90 гаруй хувьд цастай байна.
Зудын
эрсдэлийг тодорхойлох
зургаас үзвэл, нутгийн
20 орчим хувь их
эрсдэлтэй, 80 орчим хувь нь нэн их эрсдэлтэй зэрэглэлд хамрагджээ.
Өвөл, хаврын бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн,
нэгдүгээр сард нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, нутгийн хойд хэсгээр
олон жилийн дунджаас ахиу тунадас орох тул өвс,
тэжээл нөөцлөх, малын хашаа хороог дулаалах, өтөг бууцаа сэлбэх зэргээр
бэлтгэл
хангаж, эрсдэлээс сэргийлэхийг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний
төвөөс зөвлөлөө.