БАЯНХОНГОР: Цэргийн бүртгэл энэ сарын 13-нд эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын цэргийн бүртгэлийг энэ сарын 13-17-ны өдөр Баянхонгор сумын Засаг даргын тамгын газрын хурлын зааланд зохион байгуулна.
Бүртгэлд 18-50 насны /2007.01.01-нээс 1975 онд төрсөн/ эрэгтэйчүүд хамрагдах бөгөөд E-Mongolia цахим бүртгэлд бүртгүүлсэн хүмүүс багийн Засаг даргадаа заавал мэдэгдэх шаардлагатай юм байна. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу хариуцлага тооцохыг сумын ЗДТГ-аас анхааруулав.
Цэргийн бүртгэлд дараах иргэд хамрагдана. Үүнд:
- 1 дүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн: 18-50 насны байлдагч, ахлагч, түрүүч / цэргийн алба хаасан эрчүүд/ 55 хүртэлх насны дунд офицер /бэлтгэл дэслэч, бэлтгэл ахлах дэслэгч, бэлтгэл ахмад/ 60 хүртэлх насны ахлах офицер /бэлтгэл хошууч, бэлтгэл дэд хурандаа, бэлтгэл хурандаа/
- 2 дугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн: 18-50 насны /цэргийн албыг мөнгөн хэлбэр, биеэр дүйцүүлэх албаар хаасан болон хаагаагүй эрчүүд/ 18-50 цэргийн чухал мэргэжилтэн бүхий эмэгтэйчүүд
Цэргийн бүртгэлд ирэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, иргэний үнэмлэх /тухайн иргэн өөрөө байхгүй бол гэр бүлийн гишүүнээс төлөөлөл ирж бүртгэлд хамруулан дэвтэрт бичилт хийлгүүлж баталгаажуулсан байх/, 2007 оны иргэн 3 хувь цээж зурагтай өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай байна.