БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Казах шувуулахуйн холбоо бүргэдийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэлээ.
Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг Казах шувуулахуйн холбооны тэргүүн Б.Бекболат, гүйцэтгэх захирал А.Атай нарын 1 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан
үйл ажиллагаанд А.Тургынбек, З.Лухпан нарын бүргэдчид
оролцож, тус холбооны өнгөрсөн намар бүтээн босгож ашиглалтад оруулсан “Бүргэдчдийн өргөөнд" үзэсгэлэн гаргаж, уулзалт хийлээ. Уулзалтаар бүргэдийг хэрхэн асарч хамгалах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд бүргэдчдийн оролцоог дэмжих, бүргэдчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцлээ.
Үзэсгэлэнд шувуулахуйн төрөл бүрийн хэрэгсэл, олон төрлийн зураг хөрөг, ном
дэлгэжээ.
Бүргэдчин З.Лухпан
эцэг дээдсийнхээ 250 гаруй жил болсон бүргэдийн хоолны идүүр аягыг тус өргөөнд
үзмэр болгон бэлэглэв.