БАЯН-ӨЛГИЙ: “Гэрэлт ирээдүй” мэргэжил сонголтын лекц зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. “Гэрэлт ирээдүй” мэргэжил сонголтын лекцийг Цэнгэл, Улаанхус, Сагсай, Өлгий сумын дунд, ахлах ангийн сурагчдад зохион байгуулж байна.
УИХ-ын
гишүүн С.Зулпхарын санаачилга, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн газрын
дэмжлэгээр аймгийн Оюутны холбооноос нэгдүгээр сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Цэнгэл,
Улаанхус, Сагсай, Өлгий сумын дунд, ахлах ангийн сурагчдад зохион байгуулж, ирээдүйн
мэргэжлээ зөв сонгоход нь тусалж байна.
Их сургуулиудын
хосолсон болон хамтарсан хөтөлбөрүүд,
тэтгэлэгт хэрхэн хамрагдах болон гадаадад суралцах боломж, арга
замуудын талаар мэдээлэл
өгч, мэргэжлээ зөв сонгоход туслах, зөвлөгөө мэдээлэл өгч байна.
Цаашид ийм үйл ажиллагааг аймгийн бүх суманд зохион байгуулна гэдгийг Баян-Өлгий аймгийн Оюутны холбооны тэргүүн Е.Арафат мэдэгдлээ.