Тайванийн гарааны бизнесийг дэмжих төвийг Цахиурын хөндийд нээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХОНКОНГ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /TASS/. Технологийн чиглэлээр бизнес эрхэлж эхэлсэн Тайванийн компаниудад "дэлхийд танигдахад нь" туслах зорилготой гарааны бизнесийн төвийг Калифорнийн Цахиурын хөндий дэх Пало-Алто хотод нээжээ.
“Startup Island Taiwan Silicon Valley hub” хэмээн нэрлэсэн уг төв нь тайваньчуудад "мэргэжлийн зөвлөгөө өгөх, хамтран ажиллах орон зай, олон нийтийн платформоор хангана" гэж “Taipei Times” сонинд арлын Үндэсний хөгжлийн зөвлөлийн мэдээллийг эш татан бичсэн байна.
Энэхүү төв нь хагас дамжуулагч, хиймэл оюуны салбар дахь Тайванийн давуу талыг харуулна гэж тус зөвлөлийн удирдлагууд үзэж байгаа ажээ.
Цахиурын хөндийд байгуулсан төв нь Үндэсний хөгжлийн зөвлөлөөс гадаадад байгуулсан хоёр дахь төв юм. Тус зөвлөл өнгөрсөн оны есдүгээр сард Токио хотод ийм төвийг нээсэн байна.