ӨМНӨГОВЬ: "Дайчин" клубийн тамирчид оны анхны цомоо хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын таеквондогийн холбооноос зохион байгуулдаг “Хөтөл-2025” VII их наадмыг нэгдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Хөтөл суманд зохион байгууллаа.
Их наадамд Өмнөговь аймгийн Дайчин таеквондогийн холбооны дэргэдэх “Дайчин" клубийн 20 орчим тамирчин оролцож, 9 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж цомын эзэд боллоо.
Дайчин таеквондогийн холбоо нь Даланзадгад
суманд тус спортыг мэргэжлийн хэмжээнд хөгжүүлэн хүүхэд залуусыг бэлтгэн олон
улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнүүдэд манлайлан оролцож, тэргүүн,
дэд байруудыг эзэлж байгаа нь сургалтын чанар үнэлэмжийг харуулсаар байна.
Тухайн клуб улирлын байдлаас шалтгаалан 60-70 суралцагч тогтмол хичээллэдэг.