ДУНДГОВЬ: Өнгөрсөн жил 2 удаа хээрийн түймэр гарч, 800 га талбай шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМандалговь, 2025 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газрын мэдээлснээр 2024
онд аюулт үзэгдэл, ослын 112 дуудлага бүртгэгджээ.
Үүнээс объектын гал түймэр 41, хээрийн түймэр 2 удаа
гарсан. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад объектын болон хээрийн гал түймэр,
малын гоц халдварт өвчин, усны осол, цас, шаварт суусан тохиолдол нэмэгдсэн бол
хүчтэй салхи, шуурга, төөрсөн, сураггүй болсон тохиолдол, газар хөдлөлт, зам
тээврийн осол, уурхайн осол багасчээ.
Өнгөрсөн жил тус аймгийн хэмжээнд 2 удаагийн хээрийн
түймэр гарсан. Луус
сумын Наран багт гарсан хээрийн түймрийн улмаас 500 га, Хулд сумын Бүлээн
багийн “Шар цохио” хэмээх газарт гарсан хээрийн түймрийн улмаас 300 га талбай
шатсан байна.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 71 сая төгрөгийн хохирол
учирсан ба 151.4 сая төгрөгийн эд
хөрөнгийг авран хамгаалж, 566 хүнийг аварчээ.