ГОВЬ-АЛТАЙ: Цас орж хүйтний эрч чангарахыг онцгойлон анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өнөө шөнөдөө Говь-Алтайн нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 24-нд өдөртөө цас орж шуурч зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа.
Тодруулбал, энэ сарын 24, 28-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 24, 25-нд нутгийн өмнөд хэсгээр 16-18 метр хүрч ширүүсэх ба нэгдүгээр сарын 24-нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарахыг Говь-Алтай аймгийн УЦУОШТ-өөс онцгойлон анхаарууллаа.