БАЯН-ӨЛГИЙ. "Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшье" сэдэвт сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-01-23 15:18:47

Өлгий, 2025 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Байгаль орчны газар, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран "Хог хаягдлыг ангилан ялгаж хэвшье" сэдэвт сургалт зохион байгууллаа.


Сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд Хог хаягдлын тухай хууль, Орон нутгаас гарсан шийдвэрүүд, хог хаягдлын өнөөгийн байдал, ангилан ялгахын ач холбогдол ба иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, хуванцар савны эрүүл мэндэд үзүүлэх хор нөлөө, хэрэглээ, иргэдийн хандлагыг өөрчлөх, хуванцар хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хог хаягдлын өнөөгийн нөхцөл байдал ба хор уршгийн талаар илтгэл тавьж иргэдийг хог хаягдлын талаар мэдээллээр хангалаа.

 

Уг сургалтад 250 гаруй иргэн оролцож, хог хаягдлын өнөөгийн байдал, авах арга хэмжээ, хор уршгаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, санал бодлоо илэрхийллээ.


Related news