ӨВӨРХАНГАЙ: Гэр хорооллыг шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2025 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны улсын төсөвт санхүүжилт нь шийдэгдсэн томоохон бүтээн байгуулалтуудын ажил энэ жил үргэлжилнэ.
Арвайхээр суманд барих Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн барилга, Татварын хэлтсийн барилгын өртгөтгөл, Хархорин сум дахь Хүүхэд, залуучуудын хөгжлийн ордон, 320 хүүхдийн сургуулийн барилга, Сант, Гучин-Ус, Уянга сумын 250 суудалтай спорт заалны барилга, Баянгол сумын номын сан, урлаг заал бүхий сургуулийн барилгын өргөтгөл, Баян-Өндөр сумын 320 хүүхдийн сургуулийн барилга, спорт заал, Арвайхээр сумын 2-р сургуулийн барилгын өртгөтгөл, 150 ор бүхий тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлыг энэ онд үргэлжлүүлэх юм.
Мөн Арвайхээр сумын 1, 3, 8, 9 дүгээр
багийн гэр хорооллыг шугам сүлжээнд холбох, Нарийнтээл сумын инженерийн шугам
сүлжээг шинэчилнэ.