"Миний ертөнц" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-22 21:01:22

Өмнөговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Миний ертөнц" хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. 

Аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын 15-18 насны хүүхдүүдийн дунд дээрх хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа аж. Уг хөтөлбөр нь хүүхдийн сурч хөгжих хэрэгцээг тодорхойлж амьдрах ур чадварыг эзэмшүүлэх, амьдралын сайн сайханд тэмүүлэх сэдэл төрүүлэх, бие даан сурч боловсрох чадварыг төлөвшүүлэх зорилготой юм байна. Тус хөтөлбөрт хүүхдүүд хамрагдсанаар гэр бүлийн хүрээнд төдийгүй өөртөө хамаатай нийгмийн үйл ажиллагаанд оролцож, хөгжлийн асуудлаар мэдээлэл хайн үзэл бодлоо илэрхийлж сурахад нь дэмжих юм.  Хүүхдийн оролцоог дэмжих “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөрийг 1-р сургуулийн Ганцэцэг багштай 10-р анги, Баярмаа багштай 11-р анги, Эрдмийн гэгээ сургуулийн П.Оюунцэцэг багштай 11а анги, 3-р сургуулийн Ө.Үүрийнтуяа багштай 10а анги, 4-р сургуулийн Үүрмандах багштай 10б ангийн сурагчдын дунд 2016 оны 10-р сарын 17-оос 11-р сарын 25-ны хооронд хэрэгжүүлж байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news