“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-01-27 11:32:02

Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Сар шинийн баярыг угтан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдааны бүртгэл эхэллээ.


Үзэсгэлэн худалдаа энэ сарын 29-нөөс хоёрдугаар сарын 27-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд нэг сар гарах юм. Уг үзэсгэлэн худалдаанд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн үйлдвэр эрхлэгчид түрээсийн төлбөргүй оролцон, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах боломжтой. 


Нийслэлээс оролцогчид дүүргийнхээ ЖДҮДТ, орон нутгаас оролцогчид аймгийн ЗДТГ-ын ЖДҮ хариуцсан мэргэжилтнээр дамжуулан бүртгүүлж, үзэсгэлэн худалдаанд оролцохыг НЗДТГ-ын ЖДҮҮДТ-өөс мэдээлэв.  

Related news