Шилэн хүлэмжээсээ шинэ ургацын ногоо зах зээлд нийлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. “Төгс ургац” ХХК өвлийн шилэн хүлэмжээсээ шинэ ургацын ногоо зах зээлд нийлүүлж байна.
Тус компани “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд 3,95, ХААН банкны ногоон зээлээс 12 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, нийслэлд хоёр га талбайд Голланд загварын, өвлийн автомат шилэн хүлэмж барьж ашиглалтад оруулжээ. Хүлэмжийг жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллуулж, өдөрт хоёр тонн өргөст хэмх хураан авч Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлдэг аж.
УИХ-ын “Хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хүрээнд 2023-2024 онд өвлийн хүлэмжийг шинээр байгуулахад 26 иргэн, аж ахуй нэгжид 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон байна. Үүний дүнд өвлийн хүлэмжийн тариалалт 2,3 га талбайгаар нэмэгдсэнийг ХХААХҮЯ мэдээлжээ.