ХӨВСГӨЛ: Цаачдын баяр ирэх сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаа, цаатан иргэдийн аж амьдралыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Цаа, цаачдын баяр” хоёрдугаар сарын 20, 21-ний өдөр Цагааннуур суманд болно.
Энэ үеэр нутгийн ардын тува, дархад дууны уралдаан, бөөгийн бүжгийн уралдаан, цааны уралдаан, цаатай хос шалгаруулах тэмцээн, албан байгууллага, үзэгч, жуулчдын дунд буухиа тэмцээн болно.
Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, гар урлалын бүтээлээ олон нийтэд сурталчилна.
Цагааннуур сум 2023 онд 2931 цаа, өнгөрсөн оны жилийн эцэст 2765 толгой цаа тоолуулжээ. Энэ нь 5,7 хувь буюу 166 толгойгоор цөөрсөн гэсэн үг юм.