ӨМНӨГОВЬ: Тэмээний баяраар шилмэл буур, ингэ шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Түмэн тэмээний баяр-2025"-ыг хоёрдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Даланзадгад суманд зохион байгууллаа.
Тус баярын үйл ажиллагаанд 15 сумаас шалгарсан шилмэл ингэ, буурыг оролцуулдаг уламжлалтай.
Өмнөговь аймгийн шилмэл ингээр Ханхонгор сумын Мандах багийн Э.Өлзий-Оршихын улаан ингэ, дэд байрт Мандал-Овоо сумын П.Батбаярын хүрэн ингэ, гуравт Ханбогд сумын Номгон багийн Ө.Галсандоржийн улаан ингэ, дөрөвт Ханхонгор сумын Хондот багийн Б.Баярхүүгийн хар хүрэн ингэ, тавд Мандал-Овоо сумын Баянхошуу багийн Ж.Түвшинбаярын хүрэн ингэ тус тус шалгарлаа.
Харин шилмэл буур шалгаруулах тэмцээнд Ханбогд сумын Гавилууд багийн Б.Батхишигийн улаан буур манлайлсан бол хоёрт Мандал-Овол сумын Мандал багийн Х.Баясгалангийн Улаан буур, гуравт Номгон сумын Дэрсэнэ-Ус багийн Ч.Амарбаясгалангийн Улаан буур, дөрөвт Цогт-Овоо сумын Бор тээг багийн Б.Бат-Очирын улаан буур, тавд Цогт-Овоо сумын Х.Батхүүгийн хар буур оржээ.
Үүлдэр болон хээлтүүлгийн чанар, биеийн галбир, сүүний гарц зэрэг таваарлаг байдлыг нь харж шилмэл ингэ, буурыг шалгарууллаа.