ӨМНӨГОВЬ: Хурдан торомны уралдаанд аймгийн алдарт уяач С.Өлзийн ягаан тором түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-02-03 15:26:27

Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/“Түмэн тэмээний баяр-2025”-ын гол үзүүлбэрүүдийн нэг бол хурдан тэмээний уралдаан юм.


Хурдан тэмээний уралдаанд атан тэмээ, тайлаг, тором зэрэг гурван нас уралддаг.


Энэ жилийн торомны уралдаанд 54 тором уралдсанаас Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн алдарт уяач С.Өлзийн ягаан тором түрүүлж, аман хүзүүнд Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн алдарт уяач М.Түвшинжаргалын шар тором, айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сумын алдарт уяач Т.Хосбаатарын улаан тором, айргийн дөрөвт Гурвантэс сумын аймгийн алдарт уяач Б.Цолмонгийн ягаан тором, айргийн тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын аймгийн алдарт уяач Ц.Эрдэнэчимэгийн хар тором хурдалж үзэгч олныг цэнгүүллээ.

 

 

Related news